ЯАМНЫ ВЭБ ХУУДАС - PLASTIC COP17 БУЛАНД МЭДЭЭ
“Олон улсын тэг хог хаягдлын өдөр”-ийг Монгол Улсад тэмдэглэн өнгөрүүллээ.
2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр болон НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр, Базелийн конвенцын Ази, Номхон далайн бүсийн төв, Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нэгдсэн Үндэсний байгууллагын холбогдох байгууллагуудтай хамтран “Хоол хүнсний хаягдалгүй болохын төлөө хотуудын үйл ажиллагаа болон олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь” сэдэвт цахим уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээ нь “Хог хаягдалгүй олон улсын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр-ийн гол арга хэмжээнүүдийн нэг бөгөөд хоол хүнсний хаягдлын дэлхийн хэмжээний байгаль орчны асуудалд төвлөрсөн юм. Уулзалтад дэлхийн улс орнуудын бодлого тодорхойлогчид, хотуудын төлөөлөл, судалгааны байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид оролцож, хатуу хог хаягдлын менежментийн тулгамдсан асуудлууд, “хог хаягдалгүй хот” байгуулах шинэлэг туршлага, хоол хүнсний хаягдлыг боловсруулах технологийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Австрали, Азербайжан, Бутан, Бразил, БНХАУ, Гамби, Энэтхэг, Индонез, Япон, Йордан, Кени, Малайз, Монгол, Балба, Сингапур, Өмнөд Африк, БНСУ, Шри Ланка, Замби зэрэг 19 орны нийт 295 төлөөлөгч цахимаар оролцлоо. Үүнээс Монгол Улсаас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн 9 дүүрэг, Эрдэнэт, Дархан, Хархорин хотууд болон Завхан, Хөвсгөл, Хэнтий, Төв, Булган, Өвөрхангай, Дорнод, Говьсүмбэр, Увс аймгуудын төлөөлөл бүхий 100 гаруй оролцогч танхимаар болон цахимаар оролцсон.
Ази, Номхон далайн төвийн Гүйцэтгэх захирал профессор Ли Жинь Хү нээлтийн ажиллагааг удирдсан бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Антонио Гутерриш, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Ингер Андерсен, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн Амын Нутагшил Суурьшлын Хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Анаклаудиа Россбах, Базель, Роттердам, Стокгольмын конвенцын Нарийн бичгийн даргын газрын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Рольф Пайет нар видео болон цахим хэлбэрээр үг хэлсэн байна. Мөн Ван Си хоол хүнсний хаягдлыг бууруулах нь уур амьсгалын зорилгод хүрэх чухал арга зам болохыг онцолж, хотуудыг системтэй, идэвхтэй арга хэмжээ авахыг уриалав.
“Дэлхийн хатуу хог хаягдлын менежментийн гол асуудлууд” сэдэвт хэсгийг Ази, Номхон далайн төвийн дэд захирал, судлаач Нана Чао даргалж, НҮБ-ын байгууллагууд болон салбарын мэргэжилтнүүд органик хог хаягдлын дахин боловсруулалтын загвар, “хог хаягдалгүй хот”-ын хэрэгжилт, тогтвортой нэхмэлийн санаачилга, хоол хүнсний хаягдлыг бууруулах төсөл, Олон улсын хог хаягдалгүй хотуудын сүлжээний явцын талаар илтгэл танилцуулсан.
“Хог хаягдалгүй хот байгуулах шинэлэг хөтөлбөр” хэсэгт НҮБ-аас сонгогдсон “Хог хаягдалгүйд тэмүүлж буй 20 хот”-ын 6 хотын төлөөлөл (БНХАУ-ын Ханжоу, Санья, Сужоу, Япон Улсын Ёкохама, Бразил Улсын Флорианополис, Кени Улсын Кисуму) туршлагаа хуваалцсан. Хэлэлцүүлэг нь “Хятадын туршлага” болон “Олон улсын өнцөг” гэсэн хоёр чиглэлээр явагдсан бөгөөд хотууд “хог хаягдалгүй” бодлого, хэрэгжилтийн талаар өөрсдийн туршлага, санаачилгыг танилцууллаа.
Түүнчлэн “хог хаягдалгүй хот” байгуулах үндэсний бодлогыг хэрэгжүүлэх, олон улсад Хятадын туршлагыг түгээх зорилгоор Ази, Номхон далайн төвөөс “Хог хаягдалгүй хот байгуулах 2025 оны жишиг кейсүүдийн англи хэл дээрх зөвлөмж жагсаалт”-ыг танилцуулсан. Уг жагсаалтад аюултай хог хаягдал, үйлдвэрийн болон ахуйн хог хаягдал, “хог хаягдалгүй нэгж” зэрэг нийт 25 сайн туршлага багтсан байна.
“Хоол хүнсний хаягдлын боловсруулалтын технологийн туршлага солилцох” хэсгийг судлаач Нан Жао удирдаж, Нанжингийн их сургуулийн Экологийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач Жан Сюэхуа Хятадын органик хог хаягдлын менежментийн өнөөгийн байдал, бодлого, технологийн дэвшлийг танилцуулсан. Мөн Kangheng International компанийн ерөнхий менежер Жан Лян “хогноос эрчим хүч гарган авах” шинэлэг туршлага, “хог хаягдалгүй хот” байгуулахад оруулж буй хувь нэмрийг онцлон танилцуулав.
Танилцуулгууд:
Circular model of organic waste management
Smart Cycles, Zero Waste: The Hangzhou Model
INVITATION LETTER
Progress on the International Zero-waste City Network
Recommended List of 2025 English Typical Cases for Zero-wate City Construction in China
Sanya City, Hainan Province: Practice of "Zero-wasteCity" Construction as An Coastal Tourism City
Circulate Waste Revitalize the Suzhou’s Practices and for Innovation, Canal with Achievements of Greenery
MATRIT GREEN
ACTION FOR GLOBAL GOALS TOWARDS ZERO FOOD WASTE
file:///C:/Users/Administrator/Downloads/ZERO%20FOOD%20WASTE--Kisumu%20Kenya-260330.pdf