БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

2026.08.01

БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

2026 оны 7 дугаар сарын 31-ний "Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр", “Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” аяныг тохиолдуулан Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын шилдэг ажилтан, албан хаагч, Байгаль хамгаалагчдын төлөөллийг салбарын шагналаар шагнав.

Байгаль орчны салбарын "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр Байгаль хамгаалагч Б.Дэлгэрдалай, Ц.Нэмэхбаяр, Менежментийн төлөвлөгөө, судалгаа шинжилгээ, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Амарзаяа нарыг,

Байгаль орчны салбарын “Хүндэт жуух” бичгээр Орчны хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагч Б.Заяабаяр, Байгаль хамгаалагч Ю.Отгонзориг, Б.Батсайхан, Б.Мөнх-Очин нарыг тус, тус шагнаж, урамшууллаа.

Шилдэг албан хаагчдадаа болон байгаль хамгаалагч нартаа цаашдын ажил үйлсэд илүү их амжилт хүсэн ерөөе.