ХАШААНДАА 5 МОД ТАРЬЯ” АЯНЫ ТАРЬСАН МОДНЫ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ, МОНИТОРИНГ ХИЙХ АЖ АХУЙН НЭГЖИЙН ХҮСЭЛТ АВАХ ЗАРЛАЛ
ХАШААНДАА 5 МОД ТАРЬЯ” АЯНЫ ТАРЬСАН МОДНЫ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ, МОНИТОРИНГ ХИЙХ АЖ АХУЙН НЭГЖИЙН ХҮСЭЛТ АВАХ ЗАРЛАЛ
Аяны хүрээнд тарьсан модны хяналт, шалгалт, мониторнг хийх ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллага хүсэлтээ дараах материалын бүрдлийг ханган битүүмжилж, 2025 оны 06 дугаар сарын 18-ний өдрөөс 06 дугаар сарын 25-ны өдрийн 16:00 цагаас өмнө Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3, Засгийн газрын 12 дугаар байрны 1 давхарт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны цэг цэгийн үйлчилгээний 101 тоотод ирүүлнэ. Үүнд:
* Аянд оролцож хүрээнд тарьсан модны хяналт, шалгалт, мониторнг хийх албан хүсэлтийн хамт дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ.
* Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
* Татварын тодорхойлолт;
* Ойн аж ахуйн инженер, ойн инженер, ой зүйч мэргэжилтэй 2 доошгүй мэргэжилтэнтэй байх ба мэргэжлийн ажилтны диплом, гэрчилгээний хуулбар;
* Гэрээ байгуулсан мод тарьсан ажлын гүйцэтгэл тус бүрийг хяналт шалгалт хийж байсан ажлын туршлагын талаарх мэдээлэл;
* Ойн мэргэжлийн байгууллагаар хяналт хийлгэх ба тарьсан модны амьдралтын хувь, үр дүнг тогтоож, гэрээг дүгнэж акт үйлдэж ирүүлэх боловсон хүчний чадавхитай байх;
Шаардлага хангасан хүсэлт гаргагчтай Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газар гэрээ байгуулан хамтран ажиллана. Гэрээт ажлыг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гүйцэтгэнэ.
Гэрээт ажлын гүйцэтгэлийн тайланг 2025 оны 10 дугаар сарын 15-ний дотор БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газарт ирүүлнэ.
Холбоо барих хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3, Засгийн газрын 12 дугаар байрны 4 дүгээр давхар, 421 тоот, утас: 51-264447