"БНСУ-д туршлага, боломж бий, Монголд туслахад бэлэн байна"

2025.06.16

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн, мэргэжилтэн А.Батмөнх нар өнөөдөр /2025.06.16/ БНСУ-ын Үндэсний аврах газрын Химийн хэлтсийн дарга Ү Жүнгүнийг хүлээн авч уулзлаа.

БНСУ-ын Үндэсний аврах газрын Химийн хэлтсийн дарга Ү Жүнгүнь “Солонгос улс Монголын агаарын чанарын өнөөдрийн нөхцөл байдлыг туулсан. Бидэнд туршлага, боломж байна, Монголд туслахад бэлэн” гэдгээ илэрхийлэв. Мөн тэрбээр нүүрснээс тос ялган авч, утаагүй болгосон Солонгос эрдэмтний судалгаа, тоног төхөөрөмжийн талаар мэдээлэл өглөө.

Ажлын албаны дарга С.Даваасүрэн Улаанбаатар хотод хатуу түлшний хэрэглээг халахаар ажиллаж байгааг дуулгаж, тос ялгаж, утаагүй болгосон нүүрсийг орон нутагт ашиглах боломжтойг тэмдэглэв. Тиймээс утаагүй болгосон нүүрс болон ялгасан тосыг хэрхэн ашиглах талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахаар тохиролцов.

Мөн автозамын дагуу байрлаж буй сургууль, цэцэрлэгийн орчны бохирдлыг бууруулж, цэвэршүүлэх чиглэлээр БНСУ-ын туршлагыг судлах сонирхолтой байгаагаа илэрхийлж, Монголд хэрэгжүүлж болох аргуудын талаар санал солилцлоо.