Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн өнөөдөр /2025.04.18/ Үндэсний Технологийн Уур Үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Ажлын албаны дарга С.Даваасүрэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй ажлын талаар товч мэдээлэл өгч, 2025-2026 оны халаалтын улиралд уурын зууханд нүүрс түлэхгүй гэдгийг онцлов.
Үндэсний Технологийн Уур Үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Б.Саруул-Эрдэнэ “Манай холбооны гишүүн байгууллагууд 2020.09.28-наас мидлинг рүү бүрэн шилжсэн. Мидлингэд зориулан зуухаа сайжруулж, заримыг нь шинэчлэн, янданд шүүлтүүр тавьснаар утааны ялгарал 30-40 хувиар буурсан” гэсэн мэдээллийг өглөө.
Улаанбаатар хотод байнгын ажиллагаатай 13, улирлын чанартай 56 уур үйлдвэрлэгч ажиллаж байна.