Цөлжилтийн эсрэг хамтдаа “байгалийн ургамлаа танин мэдье, хүндэтгэн хамгаалъя, сэргээн өвлүүлье” ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАХ ТУХАЙ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

ЗАРЛАХ ТУХАЙ

Огноо: 2026.06.09

1.    Захиалагч байгууллага: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам.

2.    Зөвлөх үйлчилгээний нэр: Цөлжилтийн эсрэг хамтдаа “байгалийн ургамлаа танин мэдье, хүндэтгэн хамгаалъя, сэргээн өвлүүлье” аяны хүрээнд

·         2 постер- 2400x3000 px (Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга)

·         6 реал - Хугацаа: 60-90cек, Формат: 1080*1920, дуу дүрсний чанартай хийх. (Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга реал – 2 ширхэг, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга реал – 2 ширхэг, СОР17 Ногоон бүс, түүний хүрээнд танилцуулагдах сайн туршлагын танилцуулга реал – 2 ширхэг)

3.    Ажлын зорилго: Байгаль орчныг хамгаалах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах үйл хэрэгт иргэн бүрийн оролцоо, хүчин зүтгэл чухал болохыг олон нийтэд ойлгуулах, байгалийн ургамлыг танин мэдэх, хүндэтгэн хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх

4.    Оролцогч талд тавигдах шаардлага:

·            Реал, видео контент хийх мэргэжлийн тоног төхөөрөмж, багтай байх;

·            Ижил төстэй ажил хийж байсан туршлагатай байх.

5.    Үнэлгээний шалгуур:

·         Байгууллагын танилцуулга;

·         Багийн гишүүдийн танилцуулга;

·         Ижил төстэй ажлын жагсаалт, нотлох баримт;

·         Санхүүгийн санал.

6.    Гүйцэтгэх хугацаа: Батлагдсан ажлын даалгаварт нийцүүлэн 2 постер, 6 реалыг 2026 оны 06 дугаар сарын 13-ны дотор захиалагчид хүлээлгэн өгнө

7.    Төсөв санхүүжилт:

Нийт төсөв: 18,000,000

8.    Саналыг 2026 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Нэгдсэн үндэсний  гудамж 5/2 Засгийн газрын 2 дугаар байр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 208 тоот. Утас: 51- 264447