АНУ-ын Ойн албаны Олон улсын хөтөлбөрийн хүрээнд “Сургагч багш” бэлтгэх 40 цагийн сургалт зохион байгуулж, Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолбор газарт /2025.08.30/ хаалтаа хийлээ.
“Зэрлэг амьтан, ургамлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд явагдсан энэхүү сургалтад орон нутгийн 15 байгаль хамгаалагч хамрагдсан байна.
АНУ-ын Ойн албаны багш нар нийт 16 сургалтын модулийг танхим болон хээрийн дадлага ажил хосолсон хэлбэрээр зохион байгууллаа. Сургалтыг байгаль хамгаалагчийн хууль сахиулах үндсэн ур чадвар, практик мэдлэг, тактик, аюулгүй байдлаа хангаж ажил үүргээ гүйцэтгэхэд нь мэргэшүүлэх зорилготойгоор зохион байгуулж, оролцогч нарт сертификатыг олгов.