Мазаалай баавгай хамгаалах бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд дараах ажлыг 2026 оны 12 сард багтаан хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг урьж байна

УРИЛГА

Мазаалай баавгай хамгаалах бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд дараах ажлыг 2026 оны 12 сард багтаан хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг урьж байна. Үнийн албан хүсэлтээ 2026.11.09-ний өдрийн дотор БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газарт бичиг хэргээр дамжуулан ирүүлнэ үү. Утас: 51-264447

1.    Мазаалай баавгайн тархац нутагт байршуулсан нөөцийн саванд тэжээл хүргэх – 8,900,000 төгрөг.

1.    Нэмэлт тэжээлийг нөөцлөх 3 цэгт хүргэх.

-       Шар хулс, Цагаан богд уул, Чонын довонд байрлах тэжээлийн нөөцийн саванд 15 тн тэжээлийг хүргэх

-       Зүүн хэсэг буюу Цагаан богд уулын Алаг үнээтийн нөөцийн саванд 5тн тэжээл хүргэх. /Хамгаалалтын захиргааны байрнаас нийт 900 км зам туулж, ачааны автомашинаар хүргэх/.

-       Дунд хэсэг буюу Шар хулсны нөөцийн саванд 5 тн тэжээлийг хүргэх. /Хамгаалалтын захиргаанаас нийт 570 км зам туулж, ачааны автомашинаар хүргэх/

-       Баруун хэсэг буюу Чонын довонгийн тэжээлийн нөөцийн саванд 5 тн тэжээл хүргэх. /Хамгаалалтын захиргаанаас 480 км зам туулж, ачааны автомашинаар хүргэх/

2. Богц цагаан дэрс, Шар хулсны нуруу, Сэгс Цагаан богд уул, Баруун тоорой  орчмын газар нутагт байрлах 28 цэгт байрлах 43 тэжээлийн саванд 5160 кг тэжээлийг тараан байршуулах:

-       Зүүн хэсэгт байрлах 16 тэжээлийн саванд тэжээлийг тараан байршуулах.

-       Дунд хэсэг буюу Шар хулсны нуруу орчмын 16 тэжээлийн саванд тэжээлийг хүргэж тараан байршуулах.

-       Хойд хэсэг буюу Атас, Баруун тоорой орчмын 11 тэжээлийн саванд тэжээлийн хүргэж тараан байршуулах.

 

2.    Говийн их дархан цаазат газрын “А” хэсэг Мазаалай баавгайн нэмэлт тэжээлийн 28 цэгт байрлах 43 тэжээлийн савны байршлыг өөрчлөх, сэлбэж засварлах- 14.700.000 төгрөг.

-       43 тэжээлийн савны байршлыг хамгаалалтын захиргааны зөвлөмжийн дагуу өөрчлөн, уст цэгээс 1-2 км радиуст тохиромжтой байршилд байрлуулах, бэхлэх.

-       Байгалийн өнгөтэй адилхан өнгөөр будах.

-       Автомат камер байршуулах /автомат камерыг хамгаалалтын захиргаанаас бэлдсэн камерыг байрлуулна/

3.    Говийн их дархан цаазат газрын “А”  хэсгийн Баруун тооройд байрлах хээрийн хяналт шалгалтад зориулсан байгаль хамгаалагчийн нүхэн байрыг засварлах – 4.400.000 төгрөг.

-      Байгаль хамгаалагчийн байрны тооно солих  / 8х8 харьцаатай квадрат төмрөөр тооныг хийж солино/

-      Зуух яндан шинээр худалдан авах

-      150х80 шинэ хаалга авч суурилуулах / 2х2 харьцаатай квадрат төмрөөр рам хийж 0.1 зузаан гөлмөн төмрөөр бүрж хийнэ./

-      3 ширхэг ор, матрас авч байршуулах /200х70 см хэмжээтэй модон ор хийж байршуулах/

-           Дотор ханын засвар / 25м2 талбайг модон хавтангаар дулаалж өнгөлөх.

-           Шалыг хулдааслах / 15м2 талбайд даацын зузаан хулдаас дэвсэх.

-           Гадна талыг байгалийн өнгөтэй материал ашиглан  35 м2  талбайг шавардаж  засварлах.

 

 

 

 

***

Other pages