ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр

·         Төсөл, арга хэмжээний нэр, дугаар: “Их газрын болон Дарьгангын БЦГ-уудад Монгол тарвага (Marmota sibirica) сэргээн нутагшуулах”  БОЯБХУАӨДЗТөсөл/20250904012

·         Захиалагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

·         Санхүүжүүлэгч: ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банк (КfW)

·         Төслийн нэр: “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төсөл BMZ №201667054, 201868272

 

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банк (КfW)-аар дамжуулан тус яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслөөс  “Их газрын болон Дарьгангын БЦГ-уудад Монгол тарвага (Marmota sibirica) сэргээн нутагшуулах”  БОЯБХУАӨДЗТөсөл/20250904012 зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах гэрээ шууд байгуулах тендерт эрх бүхий хуулийн этгээдийг саналаа ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцогч хуулийн этгээд нь чадавхын шаардлагыг хангах баримт бичгийг монгол хэл дээр ирүүлнэ.

-          Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;

-          Байгаль орчны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ;

-          Татварын цахим тайлангийн системээс авсан татварын тодорхойлолт ирүүлэх ба энэхүү тодорхойлолтын хүчинтэй хугацаа нь санал нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байх. МУ-ын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байх;

-          Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт;

-          Сүүлийн 2 жил (2024, 2023)-д тендерийн батлагдсан төсөвт өртгийн 80%-тай дүйцэхүйц үнэ бүхий ижил төстэй амжилттай хийж хэрэгжүүлсэн ажлын хоёроос доошгүй гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн актын хамт ирүүлэх;

-          Тендерт оролцогч хуулийн этгээдийн санал болгож баг,  багийн гишүүдийн танилцуулга;

-          Санал болгож буй зөвлөх багийн ахлагч болон гишүүдийн мэргэшил, чадвар (Санал болгож багийн ахлах болон гишүүн тус бүрийн CV, дипломын хуулбар, ажлын туршлага зэрэг нотлох баримтыг ирүүлэх);

-          Ажлын даалгавар (TOR)-т хийсэн дүн шинжилгээ, ажлын даалгаврын дагуу санал болгож буй ажлын хуваарь, календарчилсан төлөвлөгөө;

-          Техникийн санал ирүүлэх маягт /Маягт: TECH-ийн дагуу/;

-          Санхүүгийн санал ирүүлэх маягт (Маягт: FIN 1 болон FIN 2-ийн дагуу); Зөвлөхийн ирүүлэх үнийн саналд зөвлөхөд төлөх бүх зардал, ашиг, мөн түүнчлэн зөвлөхөд ноогдох НӨАТ-с бусад дотоодын бүхий л татвар, төлбөр, хураамж багтсан байна.

-          Үүрэг биелүүлэх тухай амлалт мэдэгдэл (Маягт: DoU-ийн дагуу);

-          Гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдэл;

 

Төслийн цахим хаяг (piubaccp@gmail.com)-аар тендерт оролцох хүсэлтээ ирүүлснээр тус тендерийн ажлын даалгаврыг цахимаар авах мөн төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаягаар ирж хэвлэмлээр авах боломжтой. 

 

Тендерт оролцогч нь саналаа 2025 оны  08 дугаар сарын 14-ний өдрийн 09:30 цаг дотор доор заасан хаягаар хаягаар битүүмжлэн ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тус өдрийн 10:00 цагт Төсөл хэрэгжүүлэх нэгжийн уулзалтын өрөөнд нээнэ.

 

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:

 

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III”  төсөл

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан уул дүүрэг, 3-р хороо, Б.Шаравын гудамж 6, “Хан Уул Цамхаг” барилга, 12-р давхар, 1201 тоот өрөө.

 

Саналыг цахимаар ирүүлэхийг хориглоно.