Давхар шаталтад төхөөрөмж суурилуулсан халаалтын зууханд хэмжилт хийлээ

2025.05.22

Баянзүрх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний дугаар ангийн халаалтын зууханд “Эко ресурс” ХХК-иас давхар шаталтад төхөөрөмж суурилуулсан. Өнөөдөр /2025.05.22/ давхар шаталтат төхөөрөмж суурилуулсан болон суурилуулаагүй хоёр зууханд галлагаа хийж, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын суурин эх үүсвэрийн явуулын лабораториар хэмжилт хийлгэлээ.

Лабораторийн хэмжилтээр тоосонцор, хүхэр, азот, нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээг харьцуулан гаргах юм.

Халаалтын зууханд суурилуулсан давхар шаталтад төхөөрөмж нь түлшийг бүрэн шатааж, үнс бага гаргахаас гадна хаягдал утааны хийг бууруулах зориулалттай юм. Түлшийг бүрэн шатааснаар хэрэглээнд 50 хувийн хэмнэлт гарна гэдгийг суурилуулагч компанийн удирдлага хэлж байна.

Зэвсэгт хүчний тус анги жилд 1100 тонн хатуу түлш түлдэг аж.