Hisense компанийн төлөөлөлтэй дулааны насос суурилуулах боломжийн талаар санал солилцлоо

2025.04.14

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн өнөөдөр /2025.04.14/ БНХАУ-ын Hisense компанийн төлөөлөлтэй дулааны насос /Heat pump/ суурилуулах боломжийн талаар санал солилцлоо.

Тус компанийн Монгол дахь албан ёсны дистрибьюьтер Эм Жи Ай Эм ХХК-ийн зөвлөх инженер Б.Ганбат “Hisense”-ийн дулааны насос нь 600 кВт-аас 4 мВт-ын хүчин чадлын сонголттой, -35 хэмийн хүйтэнд ажиллах боломжтой бөгөөд энгийн цахилгаан халаагуураас 2.5-4.5 дахин бага эрчим хүчний хэрэглээтэйг танилцууллаа.

Ажлын албаны дарга С.Даваасүрэн эрчим хүчний боломжит бүсүүдэд дулааны насос суурилуулах боломжтойг хэлж, хүчин чадал, санхүүжилтийн нарийвчилсан тооцоо хийхээр болов.