БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМНЫ НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИД ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА
Огноо: 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр
Гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хэрэгжүүлж буй Төсөл хэрэгжүүлэх нэгжүүдийг нэгтгэн Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулагдаж байгаа тул уг нэгжид Худалдан авах ажиллагааны ажилтан сонгон шалгаруулж авна.
А. Ажлын цар хүрээ
· Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон хөгжлийн түнш, санхүүжүүлэгч байгууллагын холбогдох журам, удирдамжийн дагуу худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах;
· Тухайн жилийн батлагдсан төлөвлөгөөний дагуу худалдан авах ажиллагааг хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулах, шалгарсан оролцогчтой гэрээ байгуулах бэлтгэл ажлыг хангах;
· Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангах хүрээнд холбогдох үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх;
· Төслийн нэгжийн дотоод үйл ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэх бусад ажлууд.
Б. Ур чадвар болон туршлагад тавигдах шаардлага
· Эрх зүй, Байгалийн шинжлэх ухаан, Хүрээлэн буй орчин, Олон улсын харилцаа, Бизнес ба удирдахуйн чиглэлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй байх;
· Холбогдох болон бусад чиглэлээр төрийн албанд болон төсөл, хөтөлбөрт ажилласан туршлагатай байх /төрийн худалдан авах ажиллагааны чиглэлээр ажилласан бол давуу тал болно/;
· Англи хэлний бичгийн болон ярианы зохих түвшний мэдлэгтэй байх /нэмэлтээр бусад гадаад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно/;
· Монгол Улсын хууль тогтоомж болон төрийн байгууллага, төсөл, хөтөлбөрийн хоорондын харилцан уялдаа, хамтын ажиллагааны талаар ойлголт, мэдлэгтэй байх;
· Худалдан авах ажиллагааны А3 гэрчилгээтэй байх;
· Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
· Багаар ажиллах, аливаа асуудлыг хамтран зохион байгуулах, богино хугацаанд зөв шийдвэр гаргах чадвартай байх;
· Төрийн болон олон улсын байгууллагатай харилцах ур чадвартай байх;
· Асуудал дэвшүүлэх, бичиг баримт боловсруулах, илтгэх ур чадвартай байх;
· Ажлын ачаалал даах чадвартай байх;
· Мэдээллийн нууцыг хадгалдаг байх, байгууллагын нэр хүндийг дээдэлдэг байх;
Сонирхсон нэр дэвшигчид дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
· Шалгаруулалтад оролцохыг хүссэн захидал;
· CV болон төрийн албан хаагчийн анкет (монгол хэл дээр);
· Болосролын түвшнийг тодорхойлох диплом, гэрчилгээний хуулбар;
· Бусад;
· Ажил байдлын тодорхойлолт /мэргэжлийн түвшин, ажил үүргийн гүйцэтгэлийн чанар, зан авир, хүмүүжлийн талаар тодорхой тусгасан байх/.
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд шаардлагатай холбогдох материалуудыг бүрдүүлж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 308 тоот өрөөнд (Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Засгийн газрын 2-р байр, Г корпус ) 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 12.30 цагаас өмнө ирүүлнэ үү.
Анхаарах зүйлс:
· Бүрэн бус материалыг шалгаруулалтад оруулахгүй.
· Ирүүлсэн материалыг эргүүлэн олгохгүй.
· Зөвхөн хураангуй жагсаалтад орсон нэр дэвшигчидтэй холбоо барьж, (i) сонгон шалгаруулах ажлын хэсэгтэй ярилцлага хийх, (ii) ярилцлагын үеэр ажлын туршлага, диплом, гэрчилгээний эх хувийг авчрах шаардлагатай.