УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ЗАРДЛЫН ТООЦОО БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ДААЛГАВАР

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

 

 

Цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зардлын тооцоог гаргах зөвлөх үйлчилгээний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажилд оролцохыг урьж байна.

Зөвлөх үйлчилгээний ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад оролцох байгууллага холбогдох материал,  үнийн  саналаа 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1000 цагт цаасан хэлбэрээр ЦУОШГ-ын шинэ байрны 3 давхар 302 тоот ахлах мэргэжилтэн П.Тамирт ирүүлж хамтран ажиллахыг хүсье.

Дэлгэрэнгүй мэдээллийг 11-326611-ээс лавлана уу.

 

 

УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ЗАРДЛЫН ТООЦОО БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ДААЛГАВАР

 

1. Нийтлэг үндэслэл

Ус цаг уур, орчны хяналт, шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаатай холбогдуулан уг хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын тооцоо, зардал-үр өгөөжийн үнэлгээг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан аргачлалын дагуу боловсруулах шаардлага үүссэн. Иймд уг ажлыг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг энэхүү баримт бичгээр тодорхойлж байна.

2. Зорилго

Ус цаг уур, орчны хяналт, шинжилгээний тухай хуулийн (цаашид “УЦУОХШТХ” гэх) шинэчилсэн найруулгын төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо, зардал-үр өгөөжийн харьцааг хууль тогтоомжид нийцүүлэн тооцоолж, шийдвэр гаргагчдыг бодит мэдээллээр хангах.

3. Гүйцэтгэх ажлын хүрээ

Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь дараах ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

3.1 Зардлын тооцоо, үнэлгээ

-       УЦУОХШТХ-ийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар улсын болон орон нутгийн төсөв, байгууллагын үйл ажиллагаанд үүсэх зардлын тооцоог гаргах

-       Зардал, үр өгөөжийн харьцааг Хууль тогтоомжийн тухай хуулийн 18 дугаар зүйл болон холбогдох аргачлалын дагуу үнэлэх

-       Санхүүгийн болон эдийн засгийн үр нөлөөний дүн шинжилгээ хийх

3.2 Тайлан, дүн шинжилгээ

-       Зардлын тооцоо, зардал-үр өгөөжийн харьцаа, тайлбар бүхий дэлгэрэнгүй тайлан боловсруулах

-       Тооцооллын аргачлал, үндэслэл, хэрэглэсэн өгөгдөл, таамаглалыг тайлбарлах

-       Хуулийн төслийг хэрэгжүүлэх үе шатны санхүүжилтийн хэрэгцээг тодорхойлох

3.3 Зөвлөлдөх, санал тусгах

-       Ажлын хэсэг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ), Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-ын холбогдох албан тушаалтнуудаас санал авч тусгах

-       Шаардлагатай тохиолдолд танилцуулга, хэлэлцүүлэг зохион байгуулах

-       Хуулийн төсөл батлагдах хүртэл шаардлагатай тодруулга, тайлбар, зөвлөмж гаргах

4. Гүйцэтгэх хугацаа

Гэрээ байгуулснаас хойш ажлын 15 хоногийн дотор ажлыг бүрэн гүйцэтгэж тайлагнана.

5. Ажил гүйцэтгэх байгууллагад тавих шаардлага

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

-       Хууль тогтоомжийн тухай хуулийн 12.1.4-т заасан аргачлалын дагуу зардлын тооцоо, үнэлгээ хийх чадавхтай байх

-       5-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай хуулийн этгээд байх

-       3-аас доошгүй орон тооны мэргэжлийн ажилтантай байх

-       Хууль эрх зүй, бодлогын судалгаа, хуулийн төсөл боловсруулах чиглэлээр туршлагатай байх

-       Ижил төстэй судалгаа, дүн шинжилгээ хийж байсан туршлагатай байх

-       Ажил гүйцэтгэх нарийвчилсан төлөвлөгөөг ирүүлэх

-       Сонгогдсон тохиолдолд ажлыг хариуцсан үндсэн зөвлөхийг томилон ажиллуулах

-       Захиалагч байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, багаар ажиллах чадвартай байх

Бүрдүүлэх материал

-       Байгууллагын танилцуулга

-       Мэргэжилтнүүдийн товч танилцуулга

-       Мэргэжлийн болон мэргэшлийн нотлох баримт

-       Ижил төстэй гүйцэтгэсэн ажлын жагсаалт

6. Захиалагч байгууллага

-       Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

-       Цаг уур, орчны шинжилгээний газар

7. Санхүүжилтийн эх үүсвэр

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох” төслийн санхүүжилтээр хэрэгжинэ.

8. Тайлагналт

Гүйцэтгэгч нь ажлын тайланг Хууль тогтоомжийн тухай хууль болон энэхүү ажлын даалгаварт нийцүүлэн боловсруулж:

-       2 хувь цаасан хэлбэрээр

-       шаардлагатай тохиолдолд цахим хэлбэрээр захиалагч байгууллагад хүлээлгэн өгнө.

9. Санхүүжилт, төлбөрийн нөхцөл

Энэхүү зөвлөх үйлчилгээний нийт төсөв 13,623,000 (арван гурван сая зургаан зуун хорин гурван мянга) төгрөг байна. Үүнд ажлын хөлс, татвар, шимтгэл, холбогдох бүх зардал багтсан болно.

Гүйцэтгэгч нь тайлан, судалгааг бүрэн хүлээлгэн өгч, захиалагч байгууллага хүлээн зөвшөөрсний дараа гэрээг дүгнэж санхүүжилтийг олгоно.