ШУУД ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

ШУУД ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ


Мэдээлэл нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 16

 

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн хөрсний өдөр” болгон шийдвэрлэсэн. Энэ жилийн дэлхийн хөрсний өдрийг “Эрүүл хөрс - Эрүүл хотууд” уриан дор улс орнууд тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд хөрс хамгааллыг хүний оршин тогтнол болон хотын орчны тогтвортой байдлыг хангах чухал суурь гэж үзэхийн ач холбогдлыг онцолж байна. Иймд “Дэлхийн хөрсний өдөр 2026” арга хэмжээг удирдамжид заасны дагуу зохион байгуулах этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

 

1.      Захиалагч байгууллага: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

 

2.      Худалдан авах ажиллагааны нэр: “Дэлхийн хөрсний өдөр 2026”

 

3.      Төсөвт өртөг: 20,000,000.0 сая төгрөг

 

4.      Санхүүжилтийн эх үүсвэр: Агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийн 2026 оны зардал

 

5.      Шууд гэрээ байгуулах үндэслэл: Иргэний хуулийн 343-358 дугаар зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын “Худалдан авах ажиллагаанд баримтлах төсөвт өртгийн дээд хязгаар тогтоох тухай” 2024 оны 02 дугаар тогтоол.

 

6.      Батлагдсан ажлын даалгавар: Файлыг хавсаргасан.

 

7.      Оролцогч талд тавигдах шаардлага:

 

7.1.           Гэрээ байгуулах этгээдийн нэр: …..

7.2.           Танилцуулга: …..

7.3.           Регистрийн дугаар: …..

7.4.           Хаяг: …..

7.5.           Ижил төстэй ажлын жагсаалт, нотлох баримт: …..

 

8.      Cаналыг 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 15:00 цаг хүртэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 210 тоотод Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газарт хүлээн авна. Утас: 51-263385.

 

Удирдамж энд дарна татна уу.

 

---oOo---

Other pages