“АЗИ ТИВД БИОАЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХЭД БИОТЕХНОЛОГИЙН АЮУЛГҮЙ ХЭРЭГЛЭЭГ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ДЭМЖИХ НЬ” ТӨСӨЛД ОРЧУУЛАГЧ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.
2026 оны 06 дугаар сарын 05 -ны өдөр Улаанбаатар хот
Энэхүү төсөл нь Ази тивд хувиргасан амьд организмын (ХАО) аюулгүй шилжүүлэх, харьцах, ашиглах биологийн аюулгүй байдлын үндэсний тогтолцоог хэрэгжүүлэхэд байгууллагын болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, улс орон хоорондын хамтын ажиллагааны арга хэмжээг дэмжих зорилготой.
Уг төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP) болон Даян Дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн шууд санхүүжилт дэмжлэгтэйгээр, Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Филиппин Улсын Биологийн аюулгүй байдлын үндэсний хороо, Бангладеш Улсын Байгаль орчин, ой, уур амьсгалын өөрчлөлтийн яам, БНЭУ-ын Байгаль орчин, ой, уур амьсгалын өөрчлөлтийн яам тус тус төлөөлөн зохион байгуулах үүрэг хүлээсэн бөгөөд БНСУ-ын Биоаюулгүй байдлын хамтын ажиллагааг дэмжих хүрээлэн (KIPABiC) төслийн олон улсын нэгжийг удирдан зохион байгуулахаар тогтсон.
Төслийн хүрээнд дараах үндсэн зорилтыг хэрэгжүүлнэ. Үүнд:
v. Биоаюулгүй байдлын асуудлаар олон улсын хамтын ажиллагааг дэмжих;
vi. Биоаюулгүй байдлын тогтолцоог үндэсний хэмжээнд бий болгох, цаашид хөгжүүлэх, үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
vii. Мэдээлэл солилцох, мэдлэгийн менежмент, боловсрол, олон нийтэд таниулах системийг бий болгох;
viii. Төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;
Төсөл 2025-2027 онд 36 сарын хугацаанд хэрэгжих юм. Төслийн үйл ажиллагааны батлагдсан төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа, арга хэмжээг олон улсын төслийн шууд санхүүжилтээр хэрэгжүүлэхээс гадна улс орон бүр шууд бус санхүүжилтийн (in kind) хэлбэрээр төслийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах үүрэг хүлээсэн.
2. Ажил гүйцэтгэгчид тавигдах шаардлага
Боловсрол: Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
Мэргэжил: Биологич, биотехнологич, генетикч, микробиологич байх;
Ажлын туршлага:
• Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
• Төсөл хөтөлбөрт ажиллаж байсан бол давуу тал болох;
• Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх (IELTS болон түүнтэй дүйцэхүйц онооны батламжтай бол давуу тал болно)
• Аман болон бичгийн орчуулга хийх чадвартай байх;
Ур чадвар:
• Төслийн оролцогч талууд, байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллах, удирдан зохион байгуулах, тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвартай байх;
• Үйл ажиллагааны төсөв, ажлын төлөвлөгөө боловсруулах, хяналт шинжилгээ хийх, дүгнэлт гаргах тайлагнах чадвартай байх;
• Ажлыг үр дүнтэй удирдах, оролцогч талуудтай бүтээлч нээлттэй харилцах хамтран ажиллах, багаар ажиллах өндөр ур чадвартай байх;
• Нийгмийн оролцоо, жендерийн тэгш байдлыг хангаж ажиллах ур чадвартай байх;
• Санхүү, техникийн тайлан боловсруулах үндсэн чадвартай байх;
• Хөдөө орон нутаг, олон улсад томилолтоор ажиллах боломжтой байх;
• Монгол хэл бичгийн өндөр чадвартай;
• Тайлантай холбоотой программ хангамж болон инфографик, илтгэл мэдээлэл бэлтгэх чадвартай байх;
Тус зарлалтай холбогдуулан сонирхогч этгээд 2026 оны 06 дугаар сарын 12-ны дотор хүсэлтээ албан бичгээр илгээнэ үү.
Зарлалтай холбогдуулан sainbileg@meсс.gov.mn цахим шуудангийн хаягаар болон 264447 утсаар холбогдоно уу.