ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ

ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ

 

Төсөл, арга хэмжээний нэр, дугаар: Мазаалай баавгайн талаар олон нийтэд таниулах контент бэлтгэх:

1.    Мазаалай баавгайн физиологи, морфологи, биологийн онцлог, зан төрхийн онцлогийг таниулах, говь цөлийн бүсийн экосистем, уур амьсгал, амьдрах орчны талаар мэдлэг, ойлголтыг өгөх зорилготой мазаалай судлаач 7 хүнээс ярилцлага авч,  видео контент/ 3-5 мин/ бэлтгэх, сэдэв бүрээр  нийтлэл, постер бэлтгэх,

2.    2025 онд мазаалай баавгайг хамгаалах, судлах зорилгоор хийгдэж буй арга хэмжээний талаарх 1 мин 30 сек хугацаатай 10 ш рийл видео бэлтгэх, сэдэв бүрээр  хэвлэлийн 10 ш постер бэлтгэх,

3.    Мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр гарсан төрийн бодлого, шийдвэр, хамгааллын түүхэн замналын талаар 10 ш постер, 30 сек хугацаатай 3 ш рийл видео бэлтгэх

4.    Мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр хийсэн цогц ажлын талаар 30 минутын телевизийн  нэвтрүүлэг бэлтгэх үнийн санал ирүүлнэ үү.

 

Сонирхсон хуулийн этгээд нь дараах материалыг ирүүлнэ.

1.    Үнийн санал

2.     Байгууллагын танилцуулга;

3.    Санал ирүүлэх өдрийн байдлаар татварын өр төлбөргүй болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт

4.    Санал болгож буй багийн ахлагч болон гишүүн тус бүрийн CV, дипломын хуулбар, ажлын туршлагын талаарх мэдээлэл

 

Оролцогч нь саналаа 2025 оны  09 дүгээр сарын 19-ний өдрийн 14:30 цаг дотор доор заасан хаягаар хаягаар ирүүлнэ үү.

 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам,

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нэгдсэн үндэстний гудамж 5/2,

Засгийн газрын II байр,I давхар

Холбоо барих утас: 51-264447, 88059331

 

 

 

 

 

 

Бусад хуудас